Өвөлжилтийн бэлтгэл ажил 92 хувийн гүйцэтгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-04 11:16:01
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Засаг даргын зөвлөлийн хурал болж хотын болон хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудын явцын талаар хэлэлцлээ.

Хотын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөнд нийт 40 нэр төрлийн ажил тусгагдсан байна. Үүнд Жаргалант суманд барьж буй уурын зуухыг дуусгах, Яргуйт багийн 150 хүүхдийн цэцэрлэгийн уурын зуухыг ашиглалтад оруулах, авто замын халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор хайрга, давс, бодис нөөцлөх, инженерийн шугам сүлжээний шинэчлэлтийг үе шаттайгаар үргэлжлүүлэн хийх зэрэг ажил тусчээ. Мөн орон сууцны болон гэр хорооллын гудамжинд гэрэлтүүлгийг нэмэх ажил төлөвлөгөөнд туссан байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил 92 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Холбоотой мэдээ