“Нэг сум-нэг бүтээгдэхүүн-2020” үзэсгэлэн худалдаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-11-03 12:25:57

Төв/МОНЦАМЭ/. Төв аймагт жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Нэг сум нэг бүтээгдэхүүн -2020 үзэсгэлэн худалдаа энэ сарын 5-7-ны өдөр Зуунмод сумын Солонго цогцолборт болно.

Тус үзэсгэлэн худалдаанд шинэ ургацын ногоо, жимс жимсгэнэ, даршилсан ногоо, айраг, сүү, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн, гар урлал, дээл хувцас, аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн худалдаалах аж.

Үзэсгэлэн худалдаагаар нутгийн иргэдийн хөдөлмөр зүтгэлээр бүтсэн мал аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг нэмүү өртөггүйгээр, үйлдвэрлэл эрхлэгчдийн гар дээрээс шууд худалдан авалт хийх боломжтой.

 

Холбоотой мэдээ