Уралын Холбооны их сургуулийн ректор В.А.Кокшаров талархлын захидал ирүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-10-30 11:21:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Уралын Холбооны их сургуулийн ректор В.А.Кокшаров Элчин сайд Д.Даваад талархлын захидал ирүүлжээ.


Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга зарлигаар ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Б.Н.Ельцины нэрэмжит Уралын Холбооны их сургуулийг төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-оор шагнасныг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа Екатеринбург хотноо энэ сарын 23-нд болсон тус их сургуулийн 100 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурлын үеэр гардуулсан. Үүнтэй холбогдуулан Уралын Холбооны их сургуулийн ректор В.А.Кокшаров Эзахидал ирүүлжээ. Захидалд “Монгол Улсын төрийн дээд шагнал бол Монгол Улсын хөгжил дэвшил, манай хоёр орны ах дүүгийн харилцаа, түүний цаашдын хөгжлийн үндсийг бэхжүүлэхэд тус сургуулийн багш, эрдэмтдийн гүйцэтгэсэн гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл  билээ” хэмээн онцлон тэмдэглэжээ.


Түүнчлэн, "Манай сургуульд итгэл найдвар хүлээлгэсэнд Оросын анхны Ерөнхийлөгч Б.Н.Ельциний нэрэмжит Уралын холбоотын их сургуулийн нийт хамт олон, эрдэмтэн, багш, оюутнуудын нэрийн өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгч, төр засгийн удирдлага болон Танд гүнээ талархаж байна. Энэхүү одонг гардуулсан нь манай их сургууль болон Монголын сайхан сэтгэлт анд нөхдийн хоорондын харилцаанд шинэ түлхэц өгнө гэдэг нь эргэлзээгүй. Уралын холбоотын их сургууль цаашид ч өндөр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхийн төлөө идэвхтэй ажиллах болно” хэмээжээ.

Холбоотой мэдээ