Ирэх дөрвөн жилд ажлын байр, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-11-05 08:31:33

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат ирэх 4 жилд хүнээ хөгжүүлэх бодлогыг баримталж, ажлын байр, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Тэрбээр аймгийн татварын орлого давж биелж байгааг сайшааж, ард түмэн, татвар төлөгчдийнхөө мөнгийг зөв зүйтэй, оновчтой ажилд зарцуулахад шийдвэр гаргах түвшнийхэн анхаарах ёстойг чухалчлав. Мөн тойргоос сонгогдсон гишүүдийнхээ дэмжлэгтэйгээр Хэнтий аймагт ирэх жилүүдэд улсын төсвөөс хангалттай хөрөнгө оруулалт татах төлөвтэй байна гэлээ.

Тус аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах бодлого зорилтыг Монгол банк, Төрийн аудит, Санхүүгийн хяналт, дотоод аудитын хэлтэс, Орон нутгийн өмчийн газар зэрэг салбарт хамааралтай байгууллагуудын төлөөллүүд, сумдын төлөөллийг онлайнаар оролцуулан хэлэлцүүлж дууслаа.


Холбоотой мэдээ