“Статистик хэрэглээ”-г танилцуулав

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-10-26 15:00:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Албан ёсны статистик тоон мэдээллийн ашиглалт хэрэглээг дээшлүүлэх, тухайн жилийн томоохон ажлыг танилцуулахаар “Статистик-хэрэглээ” сургалт зохион байгууллаа.

 Дэлхийн статистикийн өдрийг тохиолдуулан гурав дахь жилдээ зохион байгуулж буй уг сургалтад Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, олон улсын байгууллагын албан хаагчид оролцов.

Сургалтаар ҮСХ-ны гол ажил болох 2020 оны Хүн ам, орон сууцны тооллогын үр дүн, Эдийн засгийн статистик, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа болон Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй коронавирусний нөлөөлөл, Статистик тоон мэдээллийг хэрхэн авах тухай болон бусад сэдвийн талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Холбоотой мэдээ