Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг 11-р сарын 03-нд хийхээр товлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-10-23 12:21:51

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ийн Тэргүүлэгчид энэ сарын 22-ны өдөр хуралдлаа. Хуралдаанаар аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг товлох, Монгол Улсын цол хүртээх, одон медалиар шагнуулах иргэдийг уламжлах, “Өрх бүр үйлдвэрлэгч” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай, өмчийн тухай гэсэн таван асуудлыг хэлэлцэж баталсан.

Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг энэ оны 11 дүгээр сарын 03-ны 11.00 цагт гэж товлон тухайн өдрийн 43 дугаар тогтоолоор баталлаа.

“Өрх бүр үйлдвэрлэгч” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2020 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийлүүлсэн техник, тоног төхөөрөмжийг өрхийн орлогыг нэмэгдүүлж, ажлын байр шинээр бий болгох зорилгоор дэмжлэг хүссэн иргэд, бүлэг, хоршоодод олгохоор болсон юм.        

Холбоотой мэдээ