Мал маллахын зэрэгцээ эмээл урлаж зах зээлд нийлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-10-21 18:14:39

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын 8-р багийн малчин Даваагийн Амарсайхан эмээл урлаж зах зээлд нийлүүлсээр байна. Тэрбээр жилд дунджаар 20 гаруй бүрэн тоногтой эмээл хийдэг аж.

“Би 15 настайгаасаа эхлэн эмээл хийж сурсан. Аав маань гэрийн унь, тооно болон эмээл, морь малын суран эдлэл хийдэг байсан. Миний хувд аавынхаа ур ухааныг багаасаа өвлөж, өдийг хүртэл өрхийн үйлдвэрлэл эрхлэн гэр бүлийнхээ хэрэгцээг хангаж ирсэн. Эхнэр, дөрвөн хүүхэд маань миний гол хамтрагчид бөгөөд байнга тусалж дэмждэг. Нэг эмээлийг 3-4 хоног тогтвортой сууж байж хийдэг. Хэмжээ, ур хийцийг нарийн тааруулах нь чухал, бас үхрийн ширээ боловсруулах гээд ажиллагаа ихтэй дээ” хэмээн малчин Д.Амарсайхан хэллээ.

Энэ нутагт зөвхөн Амарсайхан бус, түүний төрсөн ах, дүү дөрвүүл эмээл урладаг бөгөөд тэд жилд 150-200 орчим бүрэн тоногтой эмээл урлан зэргэлдээ сум, аймгийн малчдад худалдан борлуулдаг байна.


 

Холбоотой мэдээ