Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан энэ сарын 28-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдааныг энэ сарын 28-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэлээ.
Хуралдаанаар аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулах, аймгийн ИТХ-ын дарга сонгож батлах, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгож батлах, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх, аймгийн ИТХ-ын хороодыг байгуулах тухай асуудлуудыг тус тус хэлэлцүүлэхээр тогтоод байна.
Аймгийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Төв аймгийн ИТХ-ын 41 суудлын 26 МАН, 13-г АН, МАХН нэг бие даагч нэг суудал авсан юм.