"Ариг гал", "Мандал Даатгал" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-10-16 18:55:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 10 дугаар сарын 16-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 32 ХК-ийн 81.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 526.044 хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 


Энэ өдөр "Ариг гал" (EER+8.70%) болон "Мандал Даатгал" ХК (MNDL+3.15%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монголын цахилгаан холбоо" (MCH -12.79%) болон "Ремикон" ХК (RMC-11.52%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. Энэ өдөр багцын арилжаанд нийт 470.5921 үнэт цаас 447 сая төгрөгөөр арилжлаа.


Үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга хүлээн авч буй "Үндэсний хувьчлалын сан" нь нийт 5,582,398,600 төгрөгийн үнийн дүн бүхий нэгж эрхийн худалдан авах 2,252 захиалга хүлээн авч, захиалгын явц 117.52 хувьд хүрэв.


ТOP 20 индекс 0.21 хувиар өсөж, 17501.43 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,593,190,024,970.62 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ