Б.Өнөрчимэг: Сонгуульд оролцож буй намуудаас 7 ажиглагч ажиллаж байна.

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-10-15 09:48:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэллээ. 

Нийслэлийн 115 дугаар цэцэрлэгийн байранд байрлаж буй Чингэлтэй дүүргийн сонгуулийн 16 дугаар тойргийн 19 дугаар хорооны санал авах 3 дугаар байранд өглөө 07.20 цагт очиход 20 гаруй иргэн саналаа өгөөд байв. Сонгуулийн хэсгийн ахлагч Б.Өнөрчимэгээс зарим зүйлийг тодрууллаа. 


-Танай хэсэгт хэчнээн хүн бүртгүүлж саналаа өгөхөөр байгаа вэ?

-2786 иргэн байгаа. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар мөн ийм тооны иргэд сонгуульд оролцож саналаа өгсөн. Шалтгаантайгаар түр хасагдсан хүмүүс байгаа ч орон нутгийн сонгуульд санал өгөх иргэдийн тоо УИХ-ын сонгуулийнхтай адил хэмжээнд байна. 


-Явуулын саналын хайрцгаар урьдчилсан байдлаар хэчнээн хүнээс санал авав?

-13 иргэнээс авсан. 


-Сонгуулийн хэсэгт хэчнээн хүн ажиллаж байна?

-Эмч, онцгой байдлын болон цагдаагийн ажилтан тус бүр 1, иргэний бүртгэлийн 2 ажилтан, санал авах байранд 7 гишүүн гэсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Сонгуульд оролцож буй намуудаас 7 ажиглагч ажиллаж байна. Энд МАН-ын 3, АН-ын 4 ажиглагч байна гэв. Тэрээр иргэдийг сонгуулийн санал хураах байранд амны хаалттай ирж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байв. 




Холбоотой мэдээ