Халдвараас хамгаалах хэрэгслийг санал авах байранд хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-10-14 19:15:36

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Энэ сарын 15-ны өдөр орон нутгийн сонгууль болно. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 124 дүгээр тогтоол гарсан. Үүнд: “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам”, уг журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой сонгогчдын болон сонгууль зохион байгуулж буй төрийн албан хаагчдад болон сонгогчдод олгох хувийн хамгаалалтын хэрэгслийн жагсаалт, түүнд шаардагдах зардлыг баталсан аж.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үеэр Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, санал авах байранд сонгогчийн санал авах үед ашиглах гар ариутгагч, нэг удаагийн бээлийг санал авах 40 хэсгийн байранд хүргүүлэх ажлыг аймгийн сонгуулийн хороо Онцгой байдлын газартай хамтран зохион байгууллаа.

Ташрамд дурдахад энэ удаагийн сонгуулиар сонгогчдод хэсгийн хорооноос амны хаалт олгохгүй тул сонгогчид санал авах байранд ирэхдээ амны хаалтаа заавал зүүж, иргэний үнэмлэхээ авч ирэх шаардлагатай аж.

 

Холбоотой мэдээ