Нэгдүгээр сургууль эх хэлний кабинеттэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-10-14 13:30:31

Дорноговь /МОНЦАМЭ/.Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх, сурагчдын монгол хэл, уран зохиолын боловсролын чадварыг дээшлүүлэх зорилгоор Сайншанд сумын ерөнхий боловсролын сургууль эх хэлний кабинеттэй боллоо.

Эл танхимыг байгуулахад орон нутгаас 15 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд дээрх хөрөнгөөр хүүхдүүдэд  зориулсан ном зохиол, сурах бичиг, ухаалаг дэлгэц, багшийн ширээ сандал, номын тавиур зэрэг хэрэгцээтэй зүйлсээр тохижуулсан байна.

Монгол хэлний танхимтай болсноор сурагчдын эх хэлний болон монгол бичгийн боловсрол дээшлэхээс гадна сурагчдын сурах таатай орчныг бүрдүүлсэн гэж сургуулийн захиргаанаас мэдээлэв. Тус сургууль энэ жил 2030 сурагчтай боловсролын үйл ажиллагаагаа явуулж байна.

Холбоотой мэдээ