Шилдэг өвлөн уламжлагчдыг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-10-14 12:40:52
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ Дундговь аймгийн Музей “Гар урлал” үзэсгэлэн зохион байгуулж, 12 сумын гар урчууд оролцон, бүтээлээ танилцууллаа.

Тус үзэсгэлэнд Адаацаг, Баянжаргалан, Хулд, Луус, Гурвансайхан, Өндөршил, Өлзийт, Сайнцагаан, Сайхан-Овоо, Цагаандэлгэр сумын урчууд идэвхтэй оролцжээ.

Энэхүү үзэсгэлэн аймгийнхаа гар урчуудын бүтээгдэхүүнийг сурталчлах, зах зээлд таниулах зорилготой ба тус байгууллага хамгийн сайн бүтээлүүдийг шалгаруулан шагнаж урамшуулсан аж.

Үзэсгэлэнд монгол гутал, зодог шуудаг, ширмэл бүтээгдэхүүн, монгол дээл, хантааз, бэлэг дурсгалын зүйлс, эсгий шаахай, зэрэг монгол ёс уламжлалыг хадгалсан, Дундговийнхны ур ухаан шингэсэн бүтээлүүдийг танилцуулсан юм.

Дээрх бүтээлүүдээс Дэрэн сумын иргэн П.Ундрах, Сайнцагаан сумын иргэн Г.Ганжаргал, Хулд сумын иргэн Д.Нарантуяа, Сайнцагаан сумын иргэн Д.Буян-Орших нарын ирүүлсэн бүтээлүүд ур хийц, онцгой чанараараа бусдаасаа онцгой байж, “Шилдэг өвлөн уламжлагч”-аар шалгарчээ.

Энэхүү үйл ажиллагаанд Өндөршил сум байгуулалт сайтай, иргэдээ идэвхтэй оролцуулсан тус сумыг “Өвлөн уламжлагчдаа зохион байгуулалттай, идэвхтэй оролцуулсан сум”-аар шалгаруулсан аж. 

Холбоотой мэдээ