Төрийн байгууллагуудад хүчин чадал сайтай компьютер, хэвлэгч гардууллаа

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2020-10-13 12:49:58

Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Энэ оны орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Говьсүмбэр аймгийн төрийн байгууллага, сумдын ЗДТГ-т сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий цахим тооцоолуур компьютер, хэвлэгч машиныг гардуулжээ.

Төрийн байгууллагуудын техник тоног төхөөрөмжийг сайжруулах, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, үйл ажиллагааг үр дүнд хүргэх чиглэлээр дээрх хөрөнгө оруулалтыг хийсэн аж. Компютерийг аймгийн ЗДТГ-ын дарга Д.Содном гардуулжээ.

Говьсүмбэр аймаг гурван сумтай нийт 17 орчим мянган хүн амтай. Тэдний дийлэнх нь аймгийн төв Сүмбэр суманд сууршин амьдардаг  аж. 

Холбоотой мэдээ