БНХАУ хөгжиж буй улсуудад туслах сан байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2015-09-28 11:41:52

НЬЮ-ЙОРК. /NHK/. Хөгжиж буй улсуудад зориулсан хоёр тэрбум долларын хөрөнгө бүхий тусламжийн санг манай улс байгуулна гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин мэдэгдлээ.

Си дарга АНУ-ын Нью-Йорк хотод тогтвортой хөгжлийн талаарх дээд хэмжээний уулзалтад оролцож, НҮБ-ын төв байранд анх удаагаа үг хэлсэн юм.

БНХАУ-ын даргын онцлон тэмдэглэснээр, дэлхийн эдийн засгийг сайжруулж, хөгжиж буй улсуудын төлөөлөл болон дуу хоолойг нэмэгдүүлэх нь чухал.

Шинэ хөгжлийн санд БНХАУ хоёр тэрбум долларын хөрөнгө оруулна гэж Си Зиньпин хэлэв.

Түүний хэлснээр, 2030 он гэхэд БНХАУ хөгжиж буй улсуудад 12 тэрбум долларын хөрөнгө оруулах аж.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд