Авто газын түгээгүүр удахгүй ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-05-20 17:30:22

Сүхбаатар аймагт шинээр авто машины газын үйлчилгээ нэвтэрч байна. Хийн газын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Өөдлөх дөл ХХК нь анх 2012 онд байгууллагдаж тэр цагаасаа хойш Сүхбаатар аймгийн бүх зоогийн газар болон хувь иргэдэд ахуйн газаар үйлчилдэг. Харин тун удахгүй автомашины газын үйлчилгээ үзүүлдэг газ түгээгүүрийн газрыг ашиглалтад оруулахад бэлэн болжээ.

Энэ бизнесээ гэр бүлээрээ хийдэг гэнэ. Анх 2009 онд ахуйн хэрэглээний газыг Портер машин дээр 50ш-ийг ачаад Улаанбаатар хотоос зөөдөг байсан байна. Бизнесээ өргөжүүлэх зорилгоор 2012 онд Өөдлөх Дөл ХХК-ийг байгуулан ААН-ийн хэлбэрт жилжин ажиллаж эхэлжээ. Анх Улаанбаатар хотоос тээвэрлэж ирсэн 50ш баллонтой газаа зарж чадахгүй, зарим хүмүүс тэсэрч дэлбэрдэг гээд хэрэглэх нь бүү хэл ойртохоос айдаг байжээ. Харин өнөөдрийн байдлаар хийн газны хэрэглээг хүмүүс мэддэг, ач тусыг нь ойлгодог  болжээ. Тус компани нь одоогоор Сүхбаатар аймгийн бүх зоогийн газар болон хувь иргэдэд ахуйн газ, газын плитка болон бусад холбогдох тоног төхөөрөмжөөр үйлчилдэг. Тун удахгүй автомашины газын үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болоод байгаа юм байна.  Ингэснээр байгаль экологид ээлтэй, иргэдэд  санхүүгийн хувьд хэмнэлттэй газын машинуудыг  оруулж ирэх боломж бий болох  юм.

Ооогоор  Сүхбаатар аймагт газын машинтай хүн байхгүй  ч газ түгээгүүрийн газар  нээгдэхээр газан хөдөлгүүртэй машинууд удахгүй орж ирнэ гэж үзэж байгаа юм.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ