Баян-Өлгий аймгийн 151 иргэнд төрийн дээд одон, медаль хүртээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-05 08:16:53

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Баян-Өлгий аймгийн 151 иргэнд төрийн дээд одон, медаль хүртээжээ.

Тодруулбал, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, соёл, урлаг, аж үйлдвэр, үйлчилгээний салбарт он удаан жил үр бүтээлтэй ажилласан 31 иргэнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 86 иргэнийг Алтан гадас одон, 24 хүнийг Хөдөлмөрийн хүндэт медаль, 6 иргэнийг Цэргийн гавьяаны одон, 1 иргэнийг Цэргийн гавьяаны улаан тугийн одон, 3 хүнийг Цэргийн хүндэт медалиар тус тус шагнасан байна.

Төрийн дээд одон, медаль хүртээсэн иргэдийн шагналыг энэ сарын 5-ны өдөр 13:00 цагт аймгийн Хөгжимт Драмын Театрт гардуулна. 

Холбоотой мэдээ