БОЭТ-ийг чадавхжуулах төслийн баг Ховд аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-20 15:54:40

Бүсийн оношилгоо эмчилгээний төв/БОЭТ/-ийг чадавхжуулах Бельгийн төслийн баг Ховд аймагт ажиллалаа. Төслийн  ажлын багийн бүрэлдхүүнд УИХ-ын гишүүн НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт, Белгийн хятад дахь консулын газрын төлөөлөгч Eduard van kleunan, FSE олон улсын компанийн гүйцэтгэх захирал Frederis Soudian, инженер Thierry lemonoine, Монгол дахь компани туслан гүйцэтгэх компани төлөөлөгч Г.Түмэн-Ерөөлт, тус компани төлөөлөгч Д.Уранзаяа нарын хүмүүс ажиллалаа.

Дээрх төслийн багийнхнийг аймаг орон нутгийн удирдлагууд хүлээн авч уулзан ажлын нөхцөл байдлаа танилцуулж, хүндэтгэл үзүүллээ.

БОЭТ төсөв, санхүү, тоног төхөөрөмж, хүн хүчний хувьд нэгдсэн эмнэлгийн түвшинд байгаа юм. Иймд ус эмнэлгийг цаашид Баруун бүсийн эмчилгээ, оношилгооны төв байдлаар хөгжүүлэх нь оновчтой учир Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Ховд зэрэг таван аймгийн 400,0 мянган иргэдэд үйлчлэх боломж бий.

Тус бүс нутгаас 6000 гаруй иргэн жил бүр Улаанбаатар хот руу эмчилгээ, оношилгоо хийлгэх зорилгоор 1500 км зам туулж байгаагаас үзэхэд энэ нутагт иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг чанаржуулах, тогтворжуулах нь тулгамдсан асуудлын нэг юм.

Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төсөл нь Бельги, Монгол хоёр орны Засгийн газрын хамтарсан  6,5 сая еврогийн санхүүжилтээр  хэрэгжүүлэхээр шийдсэнийг төслийн багийнхан албан ёсоор мэдээлж, нээлтээ хийлээ.

Төсөл хэрэгжсэнээр Европын эмнэлгийн стандартад нийцсэн орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, суурилуулах юм. Тухайлбал мэдрэл, мэс засал, лаборатори, төрөх, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ, хүлээн авах, угаалга гэх мэт эмчилгээ, үйлчилгээ, оношилгоонд шинэ ахиц дэвшил бий болох юм.

Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Батцогт ”Энэ төсөл 6 сая гаруй  еврогийн төсөл монгол төгрөгийн ханшаар 14 тэрбум гаруй төгрөгийн төсөл хэрэгжинэ. Бельгийн засгийн газар 3,2 хувийг, Монголын Засгийн газар 3,1 хувийг гаргаж байна. Төсөл амжилттай хэрэгжсэнээр БОЭТ орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмжөөр хангагдах бөгөөд төсөл 2017 онд бүрэн хэрэгжиж дуусах ажээ.

Энэ төсөл Багагаүй бэрхшээл туулж УИХ-ын өндөр босгыг давж  хоёр улсын хоорондын гэрээ хэлэлцээр хийж төсөл хэрэгжиж эхэлж, Бельгийн засгийн газар маш богино хугацаанд чанартай гүйцэтгэхээр ажлаа эхэлж байна

Төсөл нэгэнт хэрэгжиж Монгол талаас  төсөв дээр мөнгө нь  нь тавигдсан зарим тоног төхөөрмжийн хувьд хоёр талын  тохиролцооны асуудал байгаа. Ойрын хэд хоногт багтаад эцэслэгдэнэ. Өндөр хурдтай, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдана.

Ийм шинэ тоног төхөөрөмж ирснээр бид БОЭТ-ийн шинэ барилга ашиглалтад оруулах шаардлага байгаа. Засгийн газрын  шийдвэр уржигдар гарч  Кувэйтийн буцалтгүй тусламжаар  БОЭТ-ийн шинэ барилга барихаар  ойрын үед тэндр зарлагдаж,барилгыг  эхлүүлнэ.

Шинэ барилгатай болж, шинэ тоног төхөөрөмж тавьж, эмч нар ажилтнуудаа сургаж дадлагажуулна. Ингэснээр Баруун бүсийн ард иргэд эмнэлгийн чанартай үйлчилгээ авах нөхцөл бүрдэнэ ” гэж ярилаа.

Нэгэнт эхэлсэн төслийг анхнаас нь эхэлж чанартай төсөл хэрэгжүүлэхэд Засгийн газар, яам, орон нутгийн удирдлага, БОЭТ-ийн эмч ажилтнууд, иргэд хаана хаанаа хяналтаа тавьж ажиллах нь чухал гэдгийг УИХ-ын гишүүн анхаарууллаа.

Бельги улсаас тоног төхөөрөмж нийлүүлж байгаа FSE компани нь 1998 онд анх байгуулагдсан бөгөөд өмнө нь Дорнод аймагт төсөл хэрэгжүүлж байсан туршлагатай байгууллага аж.

Тус компани эмнэлэг лабораториудад тоног төхөөрөмж ханган нийлүүлэхээс гадна зөвлөх үйлчилгээ үзүүлэх, төсөл боловсруулж хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулдаг байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ