Эдийн засгийн өсөлт 3.1 хувьтай байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2016-05-20 15:44:47

Эдийн засгийн бодит өсөлт 2016 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 3.1 хувьтай гарлаа.

Дээрх өсөлтөд уул уурхайн салбар 16.2 хувь, барилга 27.5 хувь, хөдөө аж ахуй 3.7 хувь, үйлчилгээний бусад үйл ажиллагаа 0.6 хувиар өссөн нь голчлон нөлөөлжээ. Харин боловсруулах үйлдвэрлэл 13.1 хувь, бөөний болон жижиглэн худалдаа 5.3 хувь, тээвэр ба агуулахын үйл ажиллагаа 2.6 хувь, бүтээгдэхүүний цэвэр татвар 1.4 хувиар буурсан нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн байна. 

Б.Заяа

Холбоотой мэдээ