Айл өрх, албан байгууллагын дулаан хангамж жигдрээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-01 14:06:06

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдсан. Хурлын үеэр 2020-2021 оны халаалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан аравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн айл өрх, аж ахуй нэгж, байгууллагыг дулааны эрчим хүчээр бүрэн хангах үүрэг чиглэл өгчээ. 

"Бадамлах дөл" ХХК-ийн дулааны станцын тухайд Ховд аймгийн 1700 гаруй айл өрх, 103 аж ахуй нэгж, 21 төсөвт байгууллагыг дулаанаар хангана. Харин “Ховд дулааны станц” ТӨХК нь 1400 гаруй айл өрх, 56 аж ахуй нэгж, 23 байгууллагын халаалтыг өгөх юм.

Одоогийн байдлаар тус дулааны станцууд зарим айл өрх, албан байгууллагад халаалт өгч эхэлсэн бөгөөд дулаан хангамж түгээх ажил хараахан жигдрээгүй байна.


Холбоотой мэдээ