Япон руу нэвтрэх хязгаарлалтыг сулруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-01 10:08:53

ТОКИО. /NHK/. Коронавирусний цар тахлын улмаас гадаадын иргэдийн Япон руу нэвтрэх эрхэд тавьсан хязгаарлалтыг сулруулжээ. Энэ тухай Японы Гадаад хэргийн яам мэдэгдэв.


Япон улсад урт хугацаагаар оршин суух эрхтэй хүмүүс болон эмнэлэг, боловсрол, соёл, бизнесийн зорилгоор тус улсыг зорих иргэдэд энэхүү сулруулалтын арга хэмжээ үйлчлэх бол аялал жуулчлалын салбарт хамааралгүй аж.


Өмнө нь Японы Засгийн газар халдварт өвчний тархалтын тогтвортой нөхцөл байдал үүссэн Ази Номхон далайн бүс нутгийн 16 улсын иргэдийн нэвтрэх хязгаарлалтыг сулруулах боломжийг судалсан. Энэ арга хэмжээнд юуны түрүүнд бизнес эрхлэгчид, ажил хэргийн шугамаар болон байнгын оршин суух зөвшөөрөлтэй хүмүүс багтжээ.


Цар тахлын улмаас АНУ, Европын Холбооны болон Зүүн Өмнөд Азийн улс орнууд, БНХАУ, БНСУ, ОХУ, Украин зэрэг дэлхийн 160 орны иргэдийг улс орон руу нь нэвтрэхийг Япон хориглосон юм. 

Холбоотой мэдээ