Ж.Байденыг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-30 10:04:56

МОСКВА. /РИА Новости/. Их Британийн Лейборист намын гишүүн Крис Брайант АНУ-ын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байденыг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ.


“Зарим нэг нь түрэмгий шийдвэр гаргаж байхад Ж.Байден хамгийн их хүч чадлыг ятгах хүч гэж итгэдэг. Зэвсэг нэг л хүний сэтгэл зүрхийг зогсоож чадах бол зөв хэлсэн үг олон хүний зүрх сэтгэлийг өөрчилж, олон хүн өөрчлөгдсөнөөр дэлхийн дахиныг өөрчилж чадах юм” хэмээн Брайант ярьжээ.


Өмнө нь Ж.Байдены өрсөлдөгч, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Норвегийн “Дэвшлийн нам”-ын депутат Кристиан Тибринг-Гедде, Шведийн парламентын гишүүн Магнус Якобссон, Австралийн профессор Дэвид Флинт нар Нобелийн шагналд  нэр дэвшүүлжээ. 

Холбоотой мэдээ