Хуванцар хогийг ангилан ялгах төхөөрөмжтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-09-29 22:24:38
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хуванцар сав, хөнгөн цагаан лааз, бүх төрлийн цаасыг шахаж нягтаршуулах пресслэгч төхөөрөмжийг Дундговь аймагт суурилуулжээ.

Тус төхөөрөмжийг хариуцан ажиллах иргэн, аж ахуйн нэгжийг сонгох шалгаруулалтад Сайнцагаан сумын иргэн Г.Энхжавхлан  шалгарч, түүнд пресслэгч төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн аж.

Хог хаягдлын дийлэнхийг хуванцар сав, лааз эзэлдэг ба өнөөдрийг хүртэл хаягдал болсоор байгаа.

Ийм төхөөрөмжтэй болсноор хэрэглэсэн ундаа, усныхаа савыг пресслэж, Улаанбаатар дахь дахин боловсруулах компанид тушаах нөхцөл бүрдэх юм.

Мөн хог тээвэрт зарцуулах төсөв, санхүүг хэмнэх боломжтой. Тодруулбал, өмнө нь нэг портер машинд 360 кг хог хаягдлыг багтаан тээвэрлэдэг байсан бол пресслэж эхэлснээр 3-5 дахин их хуванцар хаягдал буюу 1,5 тонн түүхий эдийг нэг удаагийн тээвэрлэлтээр зөөх боломжтой болж байгаа аж.

Холбоотой мэдээ