ХӨСҮТ-д коронавируст халдвартай 10 хүн эмчлүүлж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-09-27 11:42:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид өчигдөр нийт 554 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүйг ЭМЯ мэдээлэв.

 

Манай улсад коронавирусний нийт 313 тохиолдол бүртгэгдсэнээс 303 хүн эдгэрчээ. Эдгэрсэн хүмүүсээс 291 хүний ажиглалтын хугацаа дууссан бол хяналтад 12 хүн байна.


ХӨСҮТ-д одоогоор коронавируст халдвартай 10 хүн эмчлүүлж байгаагаас найман хүний биеийн байдал хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна.  


Ташрамд мэдээлэхэд, өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд 303 мянган хүн шинээр халдварлаж, 5 мянга гаруй хүн эндcэн байна.

Холбоотой мэдээ