Залуусыг бүтээн байгуулалтын ажилд оролцуулах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-09-25 13:02:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Монголын залуучуудын холбооны төлөөллийг хүлээн авч уулзав.

2021 онд 100 жилийн ойтойгоо золгох Монголын залуучуудын байгууллагын бодлого, чиглэл, үйл ажиллагааг Залуучуудын холбооны Тамгын газрын дарга Б.Төрболд товч танилцуулж, зам, тээврийн салбарын залуучуудын байгууллагын үйл ажиллагаа, залуусын санаачилгыг идэвхжүүлж дэмжих чиглэлээр хэрхэн хамтран ажиллах тухай санал бодлоо солилцлоо.

Залуучуудын байгууллага залуусыг уриалан дуудаж, зам, тээврийн салбарт өрнөж буй бүтээн байгуулалтын ажилд өргөнөөр хамруулж, хөдөлмөрийн амт шимтийг мэдрүүлэх, ахуй амьдралаа дээшлүүлэхэд нь гүүр болж хамтран ажиллах боломж дүүрэн байгааг талууд онцолж, цаашид ажил хэрэг болгон хэрэгжүүлэхээр тохиролцов.

Холбоотой мэдээ