Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-10-01 09:52:42

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Орон нутгийн сонгуульд МАН, АН-аас нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа. Энэ удаагийн аймгийн ИТХ-ын сонгуульд Монгол Ардын Нам 41, Ардчилсан нам, МАХН 1, нийт 83 хүнийг нэр дэвшүүлжээ.

19 сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд 447 мандатын төлөө 894 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсний 447 нь Монгол Ардын Нам, 442 нь Ардчилсан Нам, 4 нь МАХН, нэг нь Үнэн ба Зөв намын нэр дэвшигчид байна.

Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр хэсэгт "Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ" хэмээн заасны дагуу нэр дэвшигчид үнэмлэхээ гардан аваад байна.

Холбоотой мэдээ