Австралийн эрэгт 200 орчим халим үхжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2020-09-23 15:25:29

КАНБЕРРА. /BBC/. Австралийн Тасмани арлын эрэг рүү гринд төрлийн 470 орчим халим шидэгдэж, 200 орчим нь үхжээ.


Халимуудыг аврахад биологичид, цагдаа нар, нутгийн загасчид, сайн дурынхан тусалж байгаа бөгөөд ердөө 25 халимыг далайд нь буцааж чадсан байна. Өмнө нь 270 орчим халим эрэг рүү шидэгдсэн гэж мэдээлж байв. Халимууд чухам юунаас болж эрэг рүү шидэгдсэн нь одоогоор тодорхойгүй байна.


Гринд төрлийн халимууд 7 метр хүртэл урттай, 3 тонн гаруй жинтэй байдаг байна. Ийм хүнд жинтэй учир хөхтөн амьтдыг далайд буцааж тавихад хүндрэлтэй байгаа аж.


Хамгийн сүүлд 2009 онд халимууд олноороо үхсэн тохиолдол гарсан бөгөөд тухайн үед 200 халим эрэг рүү шидэгдэж байжээ.


 


Холбоотой мэдээ