30-аад иргэд орох оронгүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-19 17:51:52

Энэ сарын 14-ны өдөр Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны төвд урагшаа хоёр, хойшоо хоёр орцтой нийт найман айлын орон сууц шатсан хэрэг гарсан юм. Энэ тухай тус тосгоны захирагч Д.Оюунцэцэгээс тодрууллаа.

-Өнгөрсөн бямба гарагт танай тосгонд найман айл шатаж, орох оронгүй болсон байна. Энэ хэрэг явдал юунаас үүсч  гарав. Эдгээр айлууд одоо хэрхэн амьдарч байна, сумын төр захиргааны байгууллагаас ямар арга хэмжээ авч ажиллав. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Би тэр өдөр ажлаар сум руугаа явчихсан байсан. Гэтэл тосгоны тавд байрлалтай 8 айлын орон сууц шатсан явдал гарлаа. Энд нийтдээ 30-аад хүн амьдарч байсан юм. Эдгээр иргэд маань тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байдаг. Мөн хоёр давхар найман нэрийн барааны дэлгүүр бас шатсан. Одоогоор аймгийн Цагдаагийн газар, ОБГ-аас ажлын хэсэг ирсэн шалгаж байна. Яг юунаас болж гал гарсан эсэхийг шалгаж байгаа. Бас хохирлын хэмжээ нь ч тодроогүй байна. Хамгийн гол нь гал гарсан үед гал унтраах байгууллага энд байдаггүйгээс ингэж олон айлыг хамарсан аюул учирлаа. Иргэд, байгууллагууд өөрсдийн хүчээр зүтгээд ийм байдалтай галыг унтраасан. Галд өртсөн айлууд одоогоор ах, дүүс, найз нөхдийнхөөрөө амьдарч байна. Тэд ердөөсөө өмссөн хувцастайгаа л үлдсэн. Тосгоны захиргаанаас хуучин захирагчийн албаны байранд амьдрах хүсэлт тавьсан. Зарим иргэдэд бичиг баримтыг нь олгоод байна хэмээн тайлбар өглөө. Эл орон сууц нь 1970-аад онд баригдсан байна. Тус тосгоны иргэдээс ядаж ус шахдаг галын машинтай болгож өгөх хүсэлтийг өгчээ. Тосгоны захирагч аймгийн Засаг даргад эдгээр айл өрхүүдэд туслалцаа, дэмжлэг үзүүлэх, тосгонд галын аюулаас хамгаалах төхөөрөмж олгож өгөх хүсэлтийг хүргүүлсэн байна. Одоогоор тосгоны хэмжээгээр галд өртсөн айлуудад туслах аян өрнүүлэхийн зэрэгцээ модны үйлдвэрлэл эрхэлдэг компаниудад хөнгөлөлттэй үнээр байшингийн материал нийлүүлэх хүсэлтийг өгөөд байгаа ажээ. Оны өмнө тус тосгонд хоёр айл шатсан хэрэг гарсан байна. Гал түймрийн үеэр замын хажууд байсан айлуудын цонх хагарах, тээвэр нь умайж хайлах зэргээр өртсөн байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг   

Холбоотой мэдээ