Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-09-23 09:51:50
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Мандалговь хотноо Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалтыг “Аялал жуулчлал ба хөдөө орон нутгийн хөгжил” уриан дор хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас санаачлан жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр" болгон жил бүр өөр өөр уриан дор тэмдэглэдэг. Энэ жил “Аялал жуулчлал ба хөдөө орон нутгийн хөгжил” уриаг дэвшүүлээд байгаа аж.

Энэхүү өдрийг угтан БОАЖЯ-наас энэ сарын 21-25-нд энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа ба үйлчилгээний салбарын ажилтнууд, тус салбарт ажиллах сонирхолтой иргэд оролцож байна.

Сургалтаар зочлох үйлчилгээний танилцуулга, эко аялал жуулчлалын үндэслэл ба харилцаа, хандлага, хөдөлмөр аюулгүй байдал, бариста, бартендэрийн соёл зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг, чадвар олгох юм. Оролцогчдод мэргэшлийн гэрчилгээ олгож, орон нутгийн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй амралт жуулчны бааз, тур оператор компаниудад ажиллах шаардлагатай хүний нөөцийн жагсаалтад бүртгэх ажээ.

Холбоотой мэдээ