Ноолуурын үнэ бага зэрэг саарчээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2016-05-19 16:00:52

Манай улс он гарсаар 4000 орчим тонн ноолуур экспортолжээ. Тодруулбал самнасан ноолуурын 55 хувийг Италид, 39 хувийг Англид экспортлосон байна. Харин  боловсруулаагүй ноолуурыг Хятад улс руу гаргаж буйг албаныхан хэллээ.

Хөдөө Аж ахуйн бирж өнөөдрийн байдлаар 4 тэрбум гаруй төгрөгийн 77 тонн ноолуурыг арилжжээ. Өнөөдрийн ханшаар боловсруулаагүй нэг кг бараан ноолуурын үнэ 58300 төгрөг байгаа бол цайвар ноолуур 60300 төгрөг байна. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал ноолуурын үнэ бага зэрэг саарчээ. Манай улс жилд дунджаар 300 сая ам.долларын ноолуур, ноолууран бүтээгдэхүүн экспортлодог байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ