Оросын эмийн сангуудаар коронавирусний эмийг худалдаж эхэлжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-09-21 16:19:26

МОСКВА. /TASS/. Амбулаторийн эмчилгээнд ашиглахыг зөвшөөрсөн коронавирусний "Арепливир" эмийг Оросын эмийн сангуудаар худалдаж эхэлжээ.


“Өнөөдөр албан ёсоор худалдаалж эхэлж буй анхны өдөр. Гэхдээ өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт худалдаж авч чадсан эмийн сангууд бямба гаргаас борлуулж эхэлсэн” гэж уг эмийг үйлдвэрлэгч "Промомед" компанийн ерөнхий захирал Андрей Младенцев мэдээлсэн байна.


Түүний хэлснээр, "Арепливир" эмийг эмийн сангийн бараг бүх томоохон сүлжээнүүд болон эм ханган нийлүүлэх компаниуд захиалжээ.


Нэг хайрцаг "Арепливир" эмийн жижиглэнгийн үнэ 12320 рубль байх бөгөөд хайрцгандаа 200 мг-аар савлагдсан 40 ширхэг шахмал эмтэй байна.  


Холбоотой мэдээ