Сургуулийн барилгын ажлын гүйцэтгэл 65 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2020-09-19 14:31:14

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд барьж байгаа улсын төсвийн 5.4 тэрбум төгрөгийн хөрөнгийн өртөгтэй сургуулийн барилгын ажлын гүйцэтгэл 65 хувьтай байна.

Уг барилгын ажлыг  “Идэр Чандмань” ХХК өнгөрсөн жилээс эхлэн барьж буй бөгөөд ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Одоогийн байдлаар дөрвөн тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Барилга угсралтын ажил дуусч бусад ажил үргэлжилж байна гэж аймгийн БСУГ-ын дарга А.Зургаанжин мэдээлэв.

Холбоотой мэдээ