ӨНӨӨДӨР: Түүхэн аялал жуулчлалын 6 цогцолборын талаар мэдээлнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2020-09-18 07:29:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 18-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагтBlue Sky зочид буудалд БОАЖЯ-наас “Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт” зохион байгуулна. Утас: 91965599, 99153766

10.00 цагт НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас барилгын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахаар хийсэн хяналт шалгалт, барилгын болоод үйлдвэрлэлийн ослын шалтгаан нөхцлийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 91887887

10.00 цагт Төрийн ордонд "Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт, өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ" хэлэлүүлэг болно.

10.00 цагт “Баянхошуу Бизнес Инкубатор төв”-д “Бизнесийг хөгжүүлэх санхүүжилтийн боломж” өдөрлөг болно. Утас: 88880806

10.00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлэгт "Чихрийн шижингийн эрт илрүүлэг, өөрийн хяналтыг сайжруулах нь" сургалт болно. Утас: 88331414

11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.

11.00 цагтBlue Sky зочид буудалд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Хэнтий аймагт байгуулж буй Түүхэн аялал жуулчлалын 6 цогцолборын талаар мэдээлнэ. Утас: 91965599, 99153766

11.30 цагт Төрийн ордны баруун талд иргэний хөдөлгөөн ТББ-ууд нэгдэн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт “Монгол төрийн Модон сүлд Үндсэн хуулиа зөрчсөн үү ” шаардлага хүргүүлнэ.

14.00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлэх талаараа мэдээлнэ.

Холбоотой мэдээ