Хятадаас гадаад улс руу хийсэн шууд хөрөнгө оруулалт гуравт эрэмбэлэгджээ

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-09-17 18:24:27

Бээжин /МОНЦАМЭ/. “Өнгөрсөн онд Хятад улсын гадаад улс орнууд руу хийсэн шууд хөрөнгө оруулалтын хэмжээ АНУ, Нидерланд улсуудын дараа гуравдугаарт эрэмбэлэгдсэн” хэмээн тус улсын Худалдааны яам, Үндэсний Статистикийн газар, Үндэсний Гадаад валютын удирдах газраас хамтран гаргасан мэдэгдэлд дурджээ.

            Хөрөнгө оруулалтын 80 орчим хувь нь үйлчилгээний салбарын хөрөнгө оруулалт буюу гол салбаруудад түрээсийн, худалдааны үйлчилгээ, аж үйлдвэр, банк санхүү, бөөний болон жижиглэнгийн худалдаа зэрэг салбар багтсан байна.  

            Тодруулбал, нийт хөрөнгө оруулалтын 70 орчим хувь нь түрээс, худалдааны үйлчилгээ, аж үйлдвэр, банк санхүү, бөөний болон жижиглэнгийн худалдаа гэсэн дөрвөн том салбарт оржээ.

            Мөн эдгээр хөрөнгө оруулалт нь нийтдээ дэлхийн 188 улс орныг хамарсан бөгөөд “Бүс ба Зам”-ын дагуух орнуудын хөрөнгө оруулалт өсөлтөө хадгалж чадсан байна.

            Төрийн аж ахуйн нэгж, байгууллагын гадаад улс орнуудад хийсэн шууд хөрөнгө оруулалт харьцангуй өндөр өсөлттэй гарсан бол орон нутгийн аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын 40 гаруй хувийг эзэлжээ.

            Өнгөрсөн онд Хятадын Төрийн аж ахуйн нэгж, байгууллагын гадаад улс орнуудад хийсэн банк, санхүүгийн салбарын бус хөрөнгө оруулалт 27.21 тэрбум ам.долларт хүрч, 18 хувиар нэмэгдсэн байна.

              

Холбоотой мэдээ