Говьсүмбэр аймагт 2700 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2020-09-17 09:43:45

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн хэмжээнд төрийн зургаа, хувийн дөрвөн цэцэрлэгт /2 настныг тооцсон/ нийт 2700 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.

Улсын Онцгой комиссын 29 дүгээр хуралдааны шийдвэр гарсантай холбогдуулан есдүгээр сарын 21-нээс эхэлж сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхой зөвлөмжийн дагуу хэвийн горимд шилжүүлэхээр ажиллаж байна.

Мөн цэцэрлэгт хоёр настай хүүхдийг бүртгэх ажлын хүрээнд нийт 345 орчим хүүхдийг өнөөдөр бүртгэж эхэллээ. Мөн 150 хүүхдийн багтаамжтай хоёр цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орно. Говьсүмбэр аймагт сургуулийн өмнөх боловсролын хүртээмж  98 орчим хувьтай байдаг  гэж аймгийн БСУГ-ын дарга А.Зургаанжин мэдээлэв. 

Холбоотой мэдээ