Аймгийн Сонгуулийн хороо нэр дэвшигчдийг бүртгэж, нэрсийн жагсаалтыг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-19 10:36:00

Ховд аймгийн Сонгуулийн хороо Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157,1, 157,8, 157,10, 157,13 дахь заалтуудыг тус тус үндэслэн  2016 оны 5 дугаар сарын 17-ны 17 тоот тогтоолоор нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх олгох тогтоол гаргалаа.

Аймгийн Иргэдийн Төлөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол Ардын Хувьсгалт нам, Бие даан нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг баталлаа.

Нэр дэвшигчдэд хуулийн хугацаанд үнэмлэх олгож, нэрсийн жагсаалтыг нийтэд мэдээлэхийг аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Л.Батбаярт далгалаа.

Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид МАН-аас 40, Ардчилсан  намаас  41, МАХН-аас 26, бие даагч 6 нэр дэвшихээр боллоо.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ