Балбад хөрсний гулгалтын улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2020-09-14 11:45:51

КАТМАНДУ. /CNN/. Балбын Синдхупалчок дүүрэгт хүчтэй аадар бороо орсноос үүдэлтэй хөрсний гулгалтын улмаас өнгөрсөн ням гарагт 11 хүн амиа алдаж, 20 хүн сураггүй боллоо гэж тус улсын Засгийн газар мэдээлжээ.


Синдхупалчок дүүрэгт хөрсний гулгалтын улмаас таван хүн гэмтэж, 11 байшин барилга нуржээ. Хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас Балба, Энэтхэгт, Бангладешт наймдугаар сард үерийн гамшиг нүүрлэж, хөрсний гулгалт үүссэн байна.


Балба-Хятадын хилийн ойролцоо оршдог Синдхупалчок дүүрэгт энэ онд байгалийн гамшигт үзэгдэл ихээхэн хохирол учруулжээ. Балбын Байгалийн гамшгийг эрсдэлийг бууруулах газрын мэдээлснээр, уг дүүрэгт 2020 онд хөрсний гулгалтын улмаас 55 хүн амиа алджээ. 

Холбоотой мэдээ