Төсвийн байнгын хорооны хурал эхлээгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-05-19 09:53:56

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 08.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д зарлагдсан ч одоогоор эхлээгүй байна. 

Тус хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Мөн УИХ-ын гишүүн Н.Батбаярын өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм байна. 

Н.Туяа

Холбоотой мэдээ