Орегон муж улсад 500 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2020-09-11 11:54:20

НЬЮ-ЙОРК. /Associated Press/. АНУ-ын Орегон муж улсад дэгдсэн байгалийн түймрийн улмаас 500 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.


АР агентлагаас мэдээлснээр, зөвхөн Орегон муж улсад гарсан түймэр 362 мянга гаруй га талбайг хамарч, наад зах нь гурван хүн амиа алджээ. Түймрийг санаатай тавьсан байж болзошгүйг муж улсын эрх баригчид өмнө нь үгүйсгээгүй байна.


Айдахо муж улсад байрладаг Гал түймэртэй тэмцэх байгууллага хоорондын үндэсний төвөөс мэдээлснээр, одоогийн байдлаар АНУ-ын Орегон, Калифорни болон Вашингтон муж улсад нийт 1.7 сая гаруй га талбайг хамарсан 100 гаруй түймэр асаж байгаа аж.


Холбоотой мэдээ