Ерөнхийлөгч Х.Баттулга Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн иргэдтэй уулзана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ сарын 11-13-нд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн ажилтай танилцаж, иргэдтэй уулзана.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн иргэдтэй хийх уулзалт:
2020 оны есдүгээр сарын 11-ний өдөр 14:00 цагт Хэнтий аймгийн Спортын ордонд;
2020 оны есдүгээр сарын 12-ны өдөр 11:40 цагт Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрт;
2020 оны есдүгээр сарын 13-ны өдөр 17:00 цагт Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт тус тус болно.