Афганистаны дэд ерөнхийлөгчийн амь насанд халдахыг оролджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-09-09 15:27:30

КАБУЛ. /TOLOnews/. Афганистаны нийслэл хотод тус улсын тэргүүн дэд ерөнхийлөгч Амрулла Салехын амь насанд халдахыг оролдсон байна. Лхагва гаргийн өглөө Кабулд болсон дэлбэрэлтийн үеэр тэрбээр гэмтэж шархаджээ.


Амрулла Салехын амь насанд халдахыг оролдох үеэр наад зах нь 10 хүн амь насаа алдаж, 10 хүн шархадсан гэж Афганистаны аюулгүй байдлын албан төлөөлөгчид мэдээлсэн байна. Дэд ерөнхийлөгч ажилдаа явах үеэр халдлага болсон байна. Тодруулбал, Кабул хотод дэд ерөнхийлөгчийн цуваа явах үеэр тэсрэх төхөөрөг суурилуулсан автомашин дэлбэрчээ.


“1TV” телевизээр мэдээлснээр, дэд ерөнхийлөгчийн нүүр бага зэрэг түлэгдэж, гар нь бэртсэн байна.


Холбоотой мэдээ