Улаанбурханы вакцинжуулалт 43.9 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2016-05-18 16:57:01

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 18-30 насныхан хамрагдах Улаанбурханы нэмэлт дархлаажуулалт 43.9 хувьтай байна.

Тухайлбал, хамрагдах ёстой 640 мянган хүнээс 274 мянга нь нэмэлт дархлаажуулалтдаа хамрагдаад байгаа юм. Энэ удаагийн улаанбурханы нэмэлт дархлаажуулалт орон даяар тавдугаар сарын 12-нд эхэлсэн бөгөөд 25-ныг дуустал үргэлжлэх юм. Дашрамд сонордуулахад, жирэмсэн болон ямар нэг өвчний цочмог үедээ байгаа, сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэг вакцин хийлгэсэн, өндөгний харшилтай залуус вакцин хийлгэхээс түр татгалзах хэрэгтэй. Мөн вакцин хийлгэснээс нэг сарын дотор жирэмслэхгүй байхыг ХӨСҮТ-өөс сануулж байгаа юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ