Сурагчид мэргэжил сонголтын талаарх мэдлэгээ дээшлүүллээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-09-07 15:30:00
Баянхонгор /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход туслах зорилгоор Докторант, лектор Р.Энхтүвшин “Би хэн бэ?”, “Өөрийгөө таньж, мэргэжлээ зөв сонгоё” лекцийг аймгийн Хүүхдийн Тэмүжин театрт зохион байгууллаа.
Хотын захирагч Ж.Мөнхсоёлын урилгаар зохион байгуулсан тус лекцид аймгийн төвийн Ерөнхий боловсролын дөрвөн ахлах сургууль, "Соого Сейко" бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчид, багш, сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтан, багийн нийгмийн ажилтнууд зэрэг 400 орчим хүн оролцжээ. Сурагчдад ирээдүйд эзэмших мэргэжил сонголтын талаарх мэдээллийг ийнхүү өгөөд, "Цаашид улс, аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн голч оноог ахиулах, сургуулийн удирдлагууд болон эцэг, эхчүүд рүү чиглэсэн шат дараалсан олон үр өгөөж өгөхүйц ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа" Хотын захирагч Ж.Мөнхсоёл хэлж байв.
Хэрхэн өөрийгөө таньж мэдэх, өөрийнхөө ур чадвар, хүсэл сонирхлоо тодорхойлж, өөрт тохирох мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар мэдээлэлтэй болсондоо сурагчид баярлаж байгаагаа илэрхийлэв.
Холбоотой мэдээ