Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хойшлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРТөрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 10.00 цагаас товлогдсон ч ирц хүрээгүйн улмаас хойшиллоо.
Тус байнгын хороо өнөөдөр Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.
Хуралдааны цаг одоогоор тодорхойгүй байна.
Н.Туяа