Америк-Хятадын дээд хэмжээний уулзалт эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-09-26 11:10:43

ВАШИНГТОН./TASS/. БНХАУ-ын дарга Си Зиньпиний Вашингтонд хийж буй төрийн айлчлалын албан ёсны хөтөлбөр Цагаан ордонд ёслол, хүндэтгэлийн арга хэмжээгээр эхэлжээ.

Хятадын удирдагч болон түүний гэргийг Цагаан ордны эзэд болох Барак Обама, Мишель Обама нар угтан авсан байна. Си Зиньпинийг угтан авахад мөн  дэд ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга, Батлан хагаалахын сайд зэрэг АНУ-ын Засгийн газрын өндөр албан тушаалтнууд байлцжээ.

Хоёр орны төрийн дуулал эгшиглэх үеэр уламжлал ёсоор зочдод хүндэтгэл үзүүлж 21 буугаар ёслолын буудлага буудсан байна. Үүнд бүгд анхаарлаа хандуулж байгаа юм. Учир нь Ромын Пап Францискийг Цагаан ордонд айлчлах үеэр Пап ламын энх тайван, амар амгаланг эрхэмлэдгийг чухалчилж, ёслолын буудлага буудаагүй аж.

2006 онд тухайн үед Хятадын удирдагч байсан Ху Жиньтаог АНУ-д айлчлал үеэр дипломат алдаа гаргасан учраас ёслолын арга хэмжээ ч мөн чухал юм. Тухайн үед дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагчид төрийн дууллыг эгшүүлэх үеэр хүрэлцэн ирсэн зочдын орны нэрийг хэлэхдээ андуурч  БНХАУ бус харин БНХУ /Тайванийг ингэж нэрлэдэг/ гэжээ.

Ёслолын арга хэмжээ дууссаны дараа Цагаан ордонд Америк-Хятадын хэлэлцээ болно. Хэлэлцээний дараа хоёр орны удирдагчид хамтарсан хэвлэлийн бага хурал хийнэ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд