Модны 130 мянга гаруй үрсэлгээг зах зээлд нийлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-09-01 15:48:53

Архангай /МОНЦАМЭ/. Өгийнуур сумын Б.Тайван захиралтай жимс жимсгэнэ, хүлэмжийн цогцолбор аж ахуй болох “Өгийн эко шим” нөхөрлөл нь 25 гишүүнтэйгээр 2015 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд нийт 50 га талбай, 6 хүлэмж, 4 худаг зэрэг материаллаг баазтай ажиллаж байна.

Ил талбайдаа 21000 ширхэг чацарганын мод тариалж, хүлэмждээ 20000 ширхэг чацарганын мод үржүүлгийн ажлыг хийж, энэ намар зах зээлд борлуулах 60000 ширхэг хайлаас, 30000 ширхэг улиасны суулгац бойжуулж, Агч мод, моносны суулгацыг тодорхой хэмжээгээр гээд нийт 130000 гаруй үрсэлгээг зах зээлд нийлүүлэхээр бэлтгэж байна.

Ил талбайд 30000 жимсний модонд дуслын услалтын систем тавихаар ажиллаж байгаа ба энэ онд 5000 модонд, 2021 онд 25000 модонд дуслын усалгаа хийх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Эднийх хүлэмждээ жимсний модны суулгац үржүүлэхээс гадна улаан лооль, өргөст хэмх, чинжүү, хулуу, шийгуа, навчит ногоо тариалан эхний ургацаа хураан авч сумын төвийн иргэд болон Өгийнуур сумын жуулчны баазуудад худалдан борлуулж байна.

Холбоотой мэдээ