Хонины мах кг нь 9500 төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-08-31 17:09:23

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Статистикийн хэлтсээс долоо хоног тутамд хүнсний гол нэрийн барааны дундаж үнийн өсөлт, бууралтад судалгаа хийдэг бөгөөд сүүлийн долоо хоногт хонины мах нэг кг нь 9500, үхрийн мах 9000, ямааны мах 6000, гурил 1200, сүү литр нь 1000 төгрөгийн үнэтэй байна. Тэрчлэн бензин А-80 1523, А-92 1596, ДТ-1983  төгрөгөөр литр тутам нь худалдаалж байгаа аж.

Дийлэнх гол нэрийн барааны үнэ өмнөх сарын мөн үетэй ижил түвшинд буюу өөрчлөгдөөгүй байна.

“Нэг кг үхрийн мах дунджаар 9000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ юм. Ямааны мах 1 кг нь дунджаар 6000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дунджаас 14,3 хувиар, өмнөх сарын дундаж үнээс 10,4 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа” хэмээн аймгийн Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Р.Сарантуяа хэллээ.

Холбоотой мэдээ