АНУ-д “Лаура” шуурганы улмаас зургаан хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2020-08-28 11:19:13

ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Луизиана муж улсыг “Лаура” шуурга дайран өнгөрсний улмаас зургаан хүн амиа алдлаа гэж тус муж улсын эрх баригчид мэдээлжээ.


Дөрөвдүгээр түвшний шуургад тооцогдож байсан “Лаура” Луизиана муж улсын эргийг орон нутгийн цагаар пүрэв гаргийн өглөө дайран өнгөрч, хөрсний гулгалт үүсгэсэн байна. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас амиа алдагдсдын дунд 14 настай охин байжээ.


Цаг уурчдын мэдээлснээр, салхины хурд 240 км/цаг хүрч ширүүсэн ноцтой хохирол учруулсан бөгөөд шуурганы улмаас 875 мянга гаруй өрхийн цахилгаан хангамж тасалджээ. Одоогоор шуурганы хүч суларч, халуун орны шуурганы статуст хүрсэн байна. 

Холбоотой мэдээ