Махны экспортын квот хуваарилах эрхийг МҮХАҮТ-д шилжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-26 14:32:47
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар бизнес эрхлэгчидтэй санал солилцох уулзалт МҮХАҮТ-д боллоо. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан махны экспорт, хуурай сүүний импортын эрх хуваарилах асуудлыг бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалдаг МҮХАҮТ-д шилжүүлэх хууль эрх зүйн зохицуулалтыг ойрын хугацаанд хийхээ мэдэгдэв. 


Ингэснээр иргэд, аж ахуй нэгжээс хамгийн их шүүмжлэл дагуулдаг махны экспортын квотыг зөвхөн төр бус хувийн хэвшил, мэргэжлийн холбоод хамтран нээлттэй, ил тод, шударгаар тогтоох боломж бүрдэх юм.  

Холбоотой мэдээ