"Өнгө нэмье" төсөл хэрэгжиж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-08-21 09:46:23
Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдүгээр багт "Өнгө нэмье" төсөл хэрэгжиж байна.
Тус аймагт "Хөгжлийн ирээдүй оюунлаг залуучууд" хөтөлбөрийн хүрээнд "Залуучуудын хөгжлийн сарын аян"-ыг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд Даланзадгад сумын Баруун сайхны 1-р багийн "Залуучуудын зөвлөл" ТББ "Өнгө нэмье" төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Тэд төслийн хүрээнд багийн төвдөө залуусын оролцоог нэмэгдүүлэх, хөгжих, суралцах төвийг тохижуулах ажлыг хийж байгаа бөгөөд уг ажлын явц 60 хувьтай байна. Энэүү ажлыг хийснээр багийн залуусын хөгжилд хувь нэмэр болохоос гадна тэднийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие биенээсээ суралцах боломжийг бүрдүүлэх юм.
Холбоотой мэдээ